10.31

Үс засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн

Аргын тооллын: 2015 оны 10-р сарын 31 , Бямба гараг
    Билгийн тооллын: 19. 6 цагаан мэнгэтэй цагаан луу өдөр
    Наран ургах/шингэх: 07:57 / 17:56
    Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
    Малын үс ноос хяргахад: Малд үхэл гарз ирнэ
    Суудал: Гал
    Барилдлага: Үл тохирох
    Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.