Тэд хамтдаа жил гаруй болж байгаа ч бүх цаг үеийн хамгийн гайхалтай, донжлог, хайртай хосуудын нэг болж чадсан билээ. Шүтэн бишрэгчид нь тэдний гэр бүлд хүүхэд мэндлэх мөчийг тэсэн ядан хүлээж байх хооронд алдартнууд нохой авч тэжээхээр болжээ.
Хэд хоногийн өмнө Клунигийн гэр бүл Калифорни мужийн нэгэн нохойн асрамжийн газар очоод Майли гэдэг нэртэй амьтныг “үрчилж” авсан байна. Ингэхдээ тэд кокер-спаниель үүлдрийн Луи гэдэг нохойтойгоо очжээ. Ноход танилцаад, эв зүйгээ ололцсон аж.