Алдарт дуучин Тейлор Свифт өөрийн нэрийг оролцуулсан “TaylorSwift.porn” болон “TaylorSwift.adult” гэх домэйн нэрнүүдийг худалдан авчээ. Тэрээр Нэр ба дугаарын эрх шилжүүлэх Интернэт корпорациас олон нийтийн дунд гаргасан худалдаанаас эдгээр домэйн хаягийг авсан байна.
Вэб домэйн нэрнүүдийн хувьд ирэх 6-р сарын нэгний өдөр худалдаанд гарах авч зарим алдартнууд, нэр хүнд бүхий компаниуд аль хэдийн сонголтоо хийж эхэлсэн аж. Тухайлбал, Microsoft Office-ийнхон Office.porn болон Office.adult домэйнүүдийг 2,500 доллараар худалдан авчээ. Харин домэйн нэрнүүдийн ердийн үнэ 99 доллар байдаг аж.