Төв аймгийн Баянчандмань суманд энэ сарын 24-нд ноцтой хэрэг гарсан билээ. Тодруулбал, тус сумын нөлөө бүхий хариуцлагатай албан тушаалтнууд 25 настай Б бүсгүйг зэрлэгээр хүчирхийлж, хөдөө хээр аваачин орхисон хэрэг гарсан. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учир яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, О.Ханбаатарт 2-3 зүйл ангиар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа аж. Харин хохирогч Б-гийн биеийн байдал дээрдсэн хэдий ч дахин хоёр хагалгаанд орох гэнэ. Тэрбээр давсаг, савны хагалгаанд орохоор болсон байна. Хагалгааг түүний биеийн байдал илүү сайжирахаар буюу гурван сарын дараа хийхээр болжээ.