Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон жүдо бөхийн олон улсын Их дуулгаас Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ.Эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч, ур чадвараа сорьсон дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар аваргын төлөө Гүржийн жүдоч Папинашвили Амиранд вазари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медалийн эзэн болсон байна. Харин энэ жинд барилдсан дэлхийн аварга Г.Болдбаатар эхний тойрогтоо Мексикийн бөхийг ялж, хоёрдугаар тойрогт Армений бөх Давтаян Новханнест торгуулиар ялагдан тэмцээнээ өндөрлөсөн юм.