11.02

Б.Батзаяаг баривчилсан шалтгаан юу байв

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн сарын 30-ны шөнө гэрээс нь баривчилсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих газар саатуулсан аж. 

Түүнийг ямар шалтгаанаар баривчилсан талаар олон таамаг байгаа юм. Тэгвэл Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг мөн баривчилсан тухай мэдээлэл байна. Тэгэхээр Б.Батзаяа Монголын Улсын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Сщсолонгос, хятадуудтай хамтран ажиллах санамж бичиг, гэрээг хийснээрээ  шалгуулж байж болох талтай.  Төмөр замтай холбоотой гэрээ байгуулсан гэх асуудал хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй Х.Батзаяаг саатуулахтай зэрэгцээд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ерөнхий гүйцэтгэгч Өмнөд Солонгосын "Самсунг С&Т", "SCTECM" компанийн байранд цагдаагийн тусгайгийн албан хаагчид гэнэтийн дайралт хийн орж бичиг баримтыг хурааж, битүүмжилсэн гэх мэдээлэл гараад байгаа юм. Ямартай ч Б.Батзаяаг баривчилсан асуудал нь Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажилтай холбоотой бололтой. 

Н.АЗ 

Эх сурвалж http://www.info.mn