11.02

“Sweetymotion”-ы бүсгүйчүүд дэлгэцэнд мөнхөрнө

2000 оны үеийн рок, попын ертөнцөд “Emotion” нэрээрээ олонд танигдаад байсан хамтлагийнхан олон жил АНУ-д ажиллаж, амьдарсан. Тэд эх орондоо эргэн ирэхдээ “Sweetymotion” гэж хамтлагийн нэрээ солин уран бүтээлдээ эргэн орсон юм. Одоогоор уран бүтээлийн түр хугацааны чөлөө авсан тэд уран бүтээлдээ удахгүй эргэн орно гэдгээ илэрхийлээд байна. 
    
Тухайл­бал, хамтлагийн ахлагч Ц.Сарнай өнгөрсөн зун амаржсан бөгөөд хүүгээ өсгөх үүрэгтэй суугаа бол Э.Ганболор нь өөр салбарт хүч үзэж, бүхэл бүтэн телевизийн салбар тол­гойлох шаггүй ажил авчихсан суугаа. 
    
Харин Г.Сүндэрээ нь амаржсан ээжүүдэд зориулан өөрийнхөө дас­гал сургуулилтаар хичээл зааж, цомог гаргаж, бүдүүн бүсгүйчүүдийг тураах ажилд гар сэтгэлээ зориулж яваа юм. 

Тэгвэл тус хамтлагийн бүсгүй­чүүдийн нөхөрлөл болон хамтлагийн түүхийн талаар “Аргамж фильм" кино хийж, дэлгэцэнд мөнхлөхөөр болжээ. Киноны зохиол бэлэн болсон бөгөөд зураг авалт ирэх сарын дундуур эхлэх аж. Кино бүтээл зохиомжилсон хэл­бэртэй бөгөөд бүсгүйчүүдийн бага наснаас эхлээд өнөөдрийг хүртэлх бүх түүхийг өгүүлэх гэнэ шүү.