“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга Б.Саранчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн даргыг ажлаас нь чөлөөлөх болсныг Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өнгөрсөн сард тавьсантай холбож үзэх хүмүүс байна. Гэсэн хэдий ч түүнийг сонгуульд нэр дэвших учир ажлаа өгсөн гэх мэдээлэл ч байгаа юм.