10 сартай Дарина охин Петерсбург дэх онгоцны буудлын цонхоор харж буй зураг.
Бяцхан охины /эцэг эхийн хамтаар/ Египт улсыг зорихын өмнө цонхоор цааш харж буй зураг цахим ертөнцөд шуугиан тарьж, ослын эмгэнэлт бэлэг тэмдэг болжээ.
Гэвч тэд Египтээс эргэж ирээгүй юм...
Египтийн Шарм Эль Шайхаас Петерсбургийг чиглэн нислэг үйлдэж явсан Оросын А321 зорчигч тээврийн онгоц гэнэтхэн радарт харагдахаа больжээ. Синай хойгийн дээгүүр нисч байхдаа онгоц осолдсон юм.
Онгоцны 217 зорчигч, хөлгийн багийн долоон гишүүн нийт 224 хүн амиа алдсан уг ослын хамгийн залуу зорчигч Дарина охин 10-хан сартай байсан юм.
Түүний эцэг Алексей, ээж Татьяана нар мөн амьд гарсангүй.
217 зорчигчдоос 25 нь хүүхэд байсан гэж Оросын тал үзэж байгаа ба үлдсэн хохирогчдын 140 нь эмэгтэйчүүд байсан байна.
Египтээс хөөрсөн онгоц 23 минутын дараа радарт харагдахаа больжээ.
Жил бүр Оросын олон зуун амрагчид Египтийн Улаан тэнгисийг зорьдог билээ.
Олон арван хүн Петерсбургын Пулково нисэх буудалд ирж, амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөж, мөн лаа асаан залбирал үйлдсээр байна. Хэрэв эх нутгаа зорьсон А321 онгоц сүйрээгүй байсан бол тус нисэх буудалд буух байсан ажээ.
Македон, Беларус, Украйн, Польш болон бусад орны иргэд тус тусын улсад байрлах ОХУ-н элчин сайдын яаманд цэцэг өргөсөөр байна.
Хэргийг мөрдөн шалгаж байгаа боловч Лалын улс бүлгийн хийсэн дайралт биш гэж ОХУ-ын талаас үзэж байна.
Сүүлд хийсэн шалгалтаар онгоцны эд анги агаарт хөөрсөн үед эвдэрсэн нь ослын гол шалтгаан болсон гэсэн дүгнэлт гаргаад байна.