Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад энэ сарын 29-30-нд шилжих шөнө хутгалуулсан хэрэг гарсан билээ. Хэргийг 50 орчим настай Ш гэгч үйлдсэн бөгөөд тэрбээр согтуурсан үедээ эл хэргийг үйлджээ. Гэр бүлийнхэндээ агсам согтуу тавиад байхаар нь цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдаа ирэнгүүт нуугдсан тэрбээр цагдаагийн алба хаагчийг отож байгаад араас нь хутгалжээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд хутгалуусан цагдаа ГССҮТ-д яаралтайгаар хүргэгдэж хоёр хагалгаанд орсон.
Сэжигтэн Ш-ийн хувьд архи байнга ууж, агсам тавьдаг байсныг хамтран амьдрагч О нь ярьж байна. Тэрбээр хамтран амьдрагчаа байрны жижүүр хийдэг бөгөөд сүүлийн үед архи дарс уугаад байхаар нь гэрээсээ хөөгөөд явуулсан. Гэтэл тэр өдөр ирээд “Хүүхдүүдтэй чинь хамт хүйс тэмтэрнэ, гэрийг чинь шатаана гэж айлгаж ичээж, дарамтлахаар нь цагдаа дуудсан. Харин цагдаа нар дуудлагын дагуу ирээд ийм юм болчихлоо. Харамсалтай байна” гэж хэлжээ.