Хонь - (3/21-4/19)
Cap өнөөдөр охины ордонд байрлахад аялах өвчин таныг нөмрөнө, таны нарны ес дэх байрлал нь боловсрол болон адал явдалт аялал юм. Энэ нь өөрийн мэдлэгийг тэлж оюун ухаанаа сэргээхэд тохиромжтой үе. Та юу хийвэл аз жаргалтай байхаа ялгах чадвартай. Сэтгэл хөдлөм газруудыг зорих зардлаа тооцоход интернэт гайхалтай боломж тул гадаадад амар. Та олон жил нэгэн хэвийн байдлаар амралтаа өнгөрүүлсэн бол одоо өөрчлөлт хийж, өөр тийш явах цаг нь болсон. Худалдаа эрхлэгч хониныхоны хувьд жижиглэнгээр бараагаа худалдаалах бол хууран мэхлэлтээс зайлсхий.
Үхэр - (4/20-5/20)
Хүндхэн өдөр. Энэ өдөр эхэлсэн бүхэн бүтэлгүйтэх магадлал өндөр тул та итгэл найдвараа ч алдаж мэдэхээр байна. Үүнтэй холбоотойгоор уурлаж бухимдах бололтой. Ямар ч ажил танаас ихээхэн хүчин чармайлт шаардах боловч олигтой үр дун гарахгүй. Магадгүй таагүй мэдээ сонссоноор сэтгэл санаа тавгүйтэж, улмаар гэр бүлийн тайван амгалан байдлыг эвдэж мэдэх юм. Чиний мэдрэмтгий байдал үр дүнгээ өгөхгүй. Мөн хэт илэн далангүй байх нь таны тухай бодох бусдын сэтгэлийг улам бүр тодорхойлно.
Ихэр - (5/21-6/21)
Гаргуудын тогтворгүй нөлөөллөөс болгоомжил. Ажлаа орхин ажил хэргийн холбоо тогтооход анхаар. Өнөөдөр та бүх чухал ажлаа хойш тавьж, биеийн хүчний ажил хийхгүй байх хэрэгтэй. Амиа бодож, бусдын үзэл бодлыг хүндэтгэхгүй байх нь хамтран ажиллагсадын дургүйцлийг хүргэж, үл ойлголцол үүсгэнэ. Ажил дээрээ алдаа гаргах магадлалтай. Хэрэв ямар нэгэн алдаа гарвал таныг гайхширалд хүргэнэ. Өөр хүмүүсийн нөлөөллөөс гарна. Шүүх ажиллагаанд оролцож, шийдвэр таны эсрэг эргэж болзошгүй байна.
Мэлхий - (6/22-7/22)
Од эрхэсийн байрлал таныг тэвчээргүй, хэт биеэ даасан байдалтай болгоно. Энэ нь гэр бүлийн, ажил хэргийн, хайр дурлалын харьцаанд хүндрэл учруулна. Хүүхдүүд, залуу хамаатнуудтайгаа харьцахад түвэгтэй байна. Хэрвээ та юу ч болж байсан өөрийнхөөрөө зүтгэхээр шийдсэн бол бусад хүмүүсийн шаардлага санаа бодолд анхаарлаа хандуул. Та санаа муутнуудын харгис тохуурхлын бай болж болзошгүй. Эсвэл хөндлөнгийн нөлөөнд орж магадгүй. Өөрийн сэтгэл санааны байдалд анхаарлаа төвлөрүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
Арслан - (7/23-8/22)
Мэргэжлийн ажил хэрэг үхлүүт зогсонги байдалд орох, хэрэггүй зугаа цэнгэл, үр ашиггүй уулзалт ярианд ихээхэн цаг үрж магадгүй. Жижиг сажиг зүйлд анхаарлаа бүү төвлөрүүл. Эс тэгвээс алдсан цаг хугацаандаа харамсах болно. Та бусдаас зөвлөмж туслалцаа эрж байгаа ч та өөрөө хамгийн зөв шийдвэрийг мэдэж байгаа.
Охин - (8/23-9/22)
Өнөөдөр шинэ танилуудтай болгоомжтой ханд. Урьдчилан таамаглах аргагүй үр дүнтэй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Цаг үргэлж хувийн амбицаа дарж байхыг од эрхэс зөвлөж байна. Өөрийн боломжоо эрүүл саруул ухаанаар үнэлэх нь бүхий л хямралт нөхцөл байдал дахь хамгийн сайн зөвлөгч байна. Өөрийн боломж бололцоог эрүүл саруул ухаанаар үнэлж дүгнэхэд түвэгтэй байх тул арилжаа наймааны ажил төрөлд идэвхи чармайлт гаргах ба шал дэмий хоосон төслийн хойноос хөөцөлдөх шаардлагагүй.
Жинлүүр - (9/23-10/22)
Тоглоомонд дурлагчдад таатай өдөр. Гэхдээ таатай байна гэдэг нь мөрийтэй тоглоомыг хэлээгүйг анхаарна уу. Та хүмүүсийн анхаарлын төвд байж, өөрчлөгдөж буй нөхцөл байдалдаа түргэн зохицож чадна. Хувийн амьдрал гайхмаар өвөрмөц байна. Өнөөдөр та эрсдэлтэй алхам хийж болно. Нэг асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж чадвал та томоохон амжилтад хүрч чадна. Таны найз нөхөд чинь багагүй хэмжээний санхүүгийн асуудлаар туслах болно.
Хилэнц - (10/23-11/21)
Таны авьяас ур чадварыг үнэлэх сайхан боломж гарч ирнэ. Сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж байх нь таны гэрэлт ирээдүйд сайнаар нөлөөлнө. Тэсвэр тэвчээр, хөдөлмөрлөх онцгой чадвар өнөөдрийн таагүй хандлагыг саармагжуулж чадна. Хэдий тийм ч аливаа ажилд дарга удирдлага, ивээн тэтгэгчийн дэмжлэгийг авна гэж горьдох хэрэггүй. Сэтгэл санаа үе үе өөрчлөгдөх, муухай ааш авир зэргээс болоод өдөр үр дүн муутай өнгөрч магадгүй. Үүнд гутрах хэрэггүй.
Нум - (11/22-12/21)
Үзэл суртлаас хамаарсан зөрчил гарч магадгүй. Зохих ёсны мэдлэг эзэмшээгүй байдал нь таны нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Амьдралынхаа сайн сайхныг дээшлүүлэхэд чиглэгдсэн практик үйл ажиллагаа эрхэл. Ямар ч нөхцөлд асуудлыг түрэмгий аргаар шийдэхээс зайлсхий. Хамгийн эрсдэлтэй асуудлыг эргэлзэлгүй шийдвэрлэ. Энэ ордны бүсгүйчүүд өнөөдөр өөрийн дур булаам байдалдаа анхаарал тавьж мөн хайр дурлалын холбоо үүсгэхэд таатай байна.
Матар - (12/22-1/19)
Сарын эхний долоо хоногт дайснууд атаархагчид, бусад муу санаатнууд таны амьдралыг бусниулахаар шийднэ. Эдгээрт гүн ухааны үүднээс хандаж “нохой хуцаж л байг, тэмээн жин явж л байна” гэдэг зарчмыг баримтал. Удахгүй таагүй үйл явдал арилна. Нөхөрлөж чаддаг хүнд амжилт ирнэ. Өөрийнхөө биеийн хэл, үйл хөдлөлийн онцгой чадварыг ашиглан үр дүнтэй харилцаанд хүрч болно.
Бумба - (1/20-2/18)
Энэ өдрийн хандлага нь Хумхуудын өөрийгөө хязгааргүй хөгжүүлэх, ийм боломжоо өргөсгөхтэй холбоотой байна. Өнөөдөр танд нэлээн хэдэн ажлын санал ирэх бөгөөд ирээдүйд ашигтай байдлаар тусна. Дурын дүрд тоглох чадвартай танд хэрэгтэй хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ буулгаж чадна. Ингэснээрээ бүх асуудлыг өөр дээрээ ашигтайгаар эргүүлэх алхмуудаа хийх болно. Гэхдээ аливаа асуудлыг үнэн бодитойгоор дүгнэ. Од гарагийн эрч хүчийг авах өдөр. Төлөвлөсөн ажлаа зоригтойгоор барьж ав. Та хүмүүсийн дуусашгүй уран бүтээлч нөөц бололцоог өдөөж өгч чадна.
Загас - (2/19-3/20)
Таны мэдлэг, цаг хугацаагаа зарцуулсан төсөл амжилттай хэрэгжинэ. Энэрэнгүй сэтгэл, буяныг бодож, бусдыг гуйвал бүү татгалз. Хамтран ажилтангуудтайгаа анхааралтай хандаарай. Уран бүтээлч ур чадвараа өсгөх боломжийг бүү алдаарай. Таны гол дайсан бол ятгах гэсэн оролдлого болон архи дарс хэрэглэх явдал юм.