МУГЖ Т.Ариунаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Зөв дадал хуримтлуулах нь оюун санааны болон биеийн сахилга батыг бий болгон төлөвшүүлдэг. Шинэ сарын шинэ долоон хоногийн мэндийг та бүхэндээ хүргэе ээ. Багшаасаа мэдэж авсан дараах зүйлсийг нүүр номынхоо найзуудтайгаа хуваалцъя” хэмээн тодотгоод,
1. Хүлцэнгүй номхон байснаар үйлийн үрийн бузар арилдаг.
2. Сайн сайхан зүйлд дагаж баяссанаар атаархлын бузар арилдаг.
3. Мөргөн залбирахад уур омгийн бузар арилдаг.
4. Өргөл өргөж, өглөг өгөхөд хармын бузар арилдаг.
5. Ном шимтэн уншсанаар мунхагийн бузар арилдаг.
Эдгээр зүйлсийг бид өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж, оюунаа дадуулбал та бүхний минь амьдралд тустай” гэжээ.
Н.АЗ