11.03

Зүүн бүсийн физикийн 18 дугаар олимпиад боллоо

-Зүүн бүсийн физикийн 18 дугаар олимпиад 10-р сарын 31-нээс энэ сарын 2-ны өдрүүдэд Барууг-Урт хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Зүүн бүсийн аймгийн 40 гаруй сургуулийн 240 гаруй сурагчид, 40 гаруй багш оролцож, олимпиадын аваргаа тодрууллаа. Олимпиадад Дорнод аймгийн сургууль багийн дүнгээр тэргүүллээ. Амжилттай оролцсон төгсөх ангийн сурагчдад МУИС, МУБИС, ШУТИС-д хүссэн мэргэжлээр сонгон суралцах эрхийг олголоо. 

 - Баруун-Урт суманд 1610 хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байна. Цэцэрлэгт хамрагдаагүй 500 гаруй хүүхэд байгаа юм. Аймаг орон нутгийн удирдлагын зүгээс цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх үүднээс 10-р цэцэрлэгийг энэ сарын 20-нд ашиглалтад оруулах чиглэлтэй ажиллаж байна. Баруун-Урт сумын 5-р багийн 125 хүүхэд цэцэрлэгтэй болно. 

- Иргэн танд туслая мэдээллийн самбарыг Баруун-Урт сумын 1,2,7-р багийн нийтийн орон сууцнуудад байрууллаа. Нийтийн орон сууцны орцонд байрлуулсан тус самбар дээр багийн дарга, зохион байгуулагч, хэсгийн байцаагчийн мэдээлэл яаралтай үед холбогдох утсыг бичжээ. Хуулийн булан, гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх зөвлөмжийг багтаажээ. 

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 167-р дугаар зарлигаар Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Ц.Эрдэнэзуу томилогдлоо. Тэрээр өнөөдөр шүүгчийн тангарагаа өргөсөн юм. 

BBS TV