11.03

Нба, Золоо хоёрын нэвтрүүлгийн анхны зочноор дуучин Нара уригджээ

Хөтлөгч Нба буюу Р.Нямбаяр нэгэн үе дуучин С.Сэрчмаатай хамтран “NB&Sally” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн нь үзэгчдийн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг болж байсан. Харин  хөтлөгч залуу энэ удаа “Маск” продакшны жүжигчин Золоотой хамтран цоо шинэ "Хайртай" хэмээх онлайн шоуг үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болоод байгаа тухай бид мэдээлсэн. Тэгвэл түүний жүжигчин Г.Золзаяатай хамтарсан онлайн буу халалтын эхний нэвтрүүлэг гарсан байна. Тэдний нэвтрүүлгийн эхний зочноор Дуучин М.Нара оролцсон бөгөөд тун удахгүй үзэгчдэд хүрэх гэнэ. 

Н.АЗ