11.03

Халх голын удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар болов

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Дорнод аймагт ажилласныхаа дараа хэвлэлийн хурал хийж Халх гол сумын ИТХ-аас 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд 100 хувь Солонгосын хөрөнгө оруулалттай “Хансоломо” компанид 25966 га газрыг хууль бусаар өгсөн гэх мэдээллийг өгсөн. Түүнчлэн Дорнод аймгийн Халх гол сумын одоогийн Засаг дарга В.Мөнхтайван Хадлангийн талбай түрээслэх нэрийдлээр 6000 гаруй га талбайг хууль бусаар эзэмшүүлсэн бөгөөд Хятадын хөрөнгө оруулалттай “Соёмбо буудай” компанид 1621 га талбайг “Үйзэн тал” компанид эхлээд долоон мянга, сүүлд 14 мянга га талбайг эзэмшүүлсэн гэсэн юм. Тэгвэл Р.Бурмаа сайд тус аймгийн нутгийн удирдлагууд газар нутгаа хууль бусаар зарж, худалдсан гэх хууль бус үйлдлийг АТГ шалгуулахаар болсон байна. 

Н.АЗ