Хэт задгай хувцаслалт, эрээ цээргүй байдал, этгээд үг хэллэг, галзуу байдлаараа бусдаас ялгардаг байсан поп дуучин Нара нас нэмэхийн хэрээр ухаажиж, ээж болсон тэрбээр намбажсан гэж ойлгож болно. Эмэгтэй хүнд ганцаараа хүүхэд өсгөнө гэдэг амаргүй давааг давж, ачаа бүрийг үүрч яваа тэрбээр “Аз жаргалтай ганц бие ээжүүд” гэсэн групп нээж, түүнд нь бүртгэлтэй ээжүүд түүнийг сайн сонсож бас дагадаг юм билээ.
Ээжүүддээ тус дэм болох үүднээс дуучин Нара долоо хоног бүрийн амралтын хоёр өдөр болгон ээжүүдээс сонгон авч, таван ээжийг хүүхдүүдийнх нь хамт “Хусхан” гэдэг амралтын газар амраадаг жишиг тогтоожээ. Амралтад нь явж ирсэн ээжүүд админ Нарадаа “Баярласан шүү, талархсан шүү. Сайхан амарлаа” хэмээн талархлаа илэрхийлдэг гэнэ.