11.03

Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1990.00-1993.60 төгрөгийн ханшаар 26.1 сая ам.доллар, 313.05-314.32 төгрөгийн ханшаар 73.7 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 1992.15 төгрөгийн ханшаар 11.0 сая ам.доллар, 314.00 төгрөгийн ханшаар 38.5 сая юань нийлүүлэв. 
2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн, 5.375 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.