11.03

Кэйт Уинслет нийгмийн сүлжээтэй дайн зарлав

Америкийн жүжигчин Кэйт Уинслет хүүхдүүдээ нийгмийн сүлжээ хэрэглэж болохгүй хэмээн хориг тавьжээ. Тэрбээр гэртээ интернэтгүй байхаар шийдсэн аж. Жүжигчин бүсгүй өөрийн нөхөр Нед Рокнроллын хамтаар гурван хүүхдээ өсгөж байгаа билээ. Том охин нь 15-тай, хүү Жо нь 11-тэй, бага нь удахгүй хоёр нас хүрнэ. 

“Цахим ертөнц өсвөр насны хүүхдүүдэд маш хүчтэй нөлөөлөл үзүүлдэг. Ялангуяа охидод. Охид бусдад таалагдахыг хичээх болсон. Энэ бүхэн юугаар өндөрлөж болох вэ? Ходоод гэдэсний хямралт байдал бий болно. Энэ бүхэнтэй тэмцэх үүндээс би гэртээ нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглосон” хэмээн Уинслет ярив.