Өнөөдөр 11.00 цагт БНСУ-ын үндэсний төмөр замуудын нийгэмлэг "KORAIL" корпорацийн ерөнхийлөгч хатагтай Чой Ёон Хей, "УБТЗ" ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нар харилцан ойлголцлын гэрээнд гарын үсэг зурна. Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээл БНСУ, Японы зах зээлд хүргэхэд энэхүү гэрээний ач холбогдол оршино. 2015 он гарсаар "УБТЗ" ХНН БНАСАУ-ын Ражин боомтоор дамжин далайд гарцтай болох ажлыг эхлүүлсэн. Зэсийн баяжмал, нүүрс гэсэн уул уурхайн баялагаа БНХАУ гэсэн ганцхан зах зээл биш олон хэрэглэгчид хүргэхээр манай улс зорин ажиллаж байна.