11.04

Г.Ариунбаатар: Миний хамгийн том тайз СУИС-ийн Оюутан театрын тайз

МУГЖ Г.Ариунбаатар “Мариинский” театрын гоцлол дуучнаар ажиллаад удаагүй байгаа бөгөөд аялан тоглолтоо түр завсарлаад эх орондоо ирээд удаагүй байгаа юм. Түүний хувьд П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанаас гран при шагнал хүртсэнийхээ дараа ийнхүү “Мариинский” театрын гоцлол дуучин болсон билээ. Түүний хувьд дэлхийн хэмжээний тайзан дээр, дэлхийд үнэлэгдсэн удирдаач, оркестртой хамтарч ажиллаж байгаа ч СУИС-ийн Оюутан театрын тайзыг хамгийн том тайз гэж бодож явдаг байна. Энэ талаар тэрбээр “Миний хамгийн том тайз СУИС-ийн Оюутан театрын тайз юм. Одоо болтол энэ тайзан дээр гарахад миний өвдөг чичирдэг. Тайз болгон сайхан” хэмээсэн байна. 

Н.АЗ