11.04

Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийжээ

Хуурамч мөнгө дэвсгэртээр гүйлгээ хийх тохиолдол гарсаар байгааг цагдаагийн газраас мэдээлэв. Хоёр сарын өмнө нэгэн эмэгтэй худалдааны төвүүд болон захын гэр хорооллын дэлгүүрүүдэд хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн хэргийг цагдаагийнхан илрүүлсэн ч өнөөдрийг хүртэл сэжигтэн этгээдийг олж чадаагүй байгаа юм. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт нэр бүхий хоёр арилжааны банкинд хуурамч 10, 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд оруулсан хэрэг гарчээ. Эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд банкны ажилтнууд болон худалдагч нарыг хуурамч мөнгөн дэвсгэртийг таньж байхыг анхааруулсаар байна.