11.04

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үнэгүй Wi-Fi-тай болно

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “Эко танхим”-тай болжээ. ҮЦХ-гийн дарга Б.Саранчимэгийн энэ талаар “Өнгөрсөн хугацаанд бид бүтээн байгуулалт хийхээс гадна иргэдийнхээ экологийн боловсролд зориулсан олон олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Үүний нэг бол өнөөдөр нээлтээ хийж буй Экологи мэдээлэл сургалтын төв юм. Энэ номын санд нийт 500 орчим экологийн болон тогтвортой хөгжлийн талаарх судалгааны материал, гарын авлагууд цугларсан. Бид төслийнхөө хоёр дахь шатыг цахим хэлбэрт оруулахаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шилэн кабель бүхий өндөр хурдын интернэттэй болж байгаа. Энэ сарын дунд гэхэд чанартай, үнэгүй интернэтийг иргэддээ хүргэж эхэлнэ” гэв.