11.05

Жүжигчин Амгаа “Говийн домог”-т дүр бүтээж байна

Анх загварын тайзнаас ажил мэргэжлийнхээ гарааг эхэлж байсан О.Амгаланбаатар сүүлийн үед кинонд тоглох болсон. Хамгийн сүүлд “Бид гурвын болзоо” кинонд тоглосон тэрбээр аль хэдийнэ шинэ киноныхоо зураг авалтад оржээ. Тодруулбал, тэрбээр “UBS” телевизийн ээлжит уран бүтээл "Говийн домог" уран сайхны кинонд тоглож байгаа аж. Энэ талаар Амгаа өөрийн өөрийн цахим хуудаснаа "Өглөөний мэнд. Яг одоо говь руугаа буцлаа. Танай энэ хот чинь тас харласныг минь гайхаж энд тэнд явахаар эвэртэй туулай үзсэн юм шиг хараад байна. Эхэлсэн ажлаа дуусгачихаад эргээд ирнэ ээ. Эсэн энх, эрүүл саруул сууж байгаарай" хэмээн бичжээ. Ёлын ам, шат, Гэгээтийн сэрүүн тунгалаг ус оргилсон хавцлууд, Баян заг гэх мэт байгалийн үзэсгэлэнт тогтцуудыг дэлгэцэнд мөнхлөх “Говийн домог” уран сайхан кино тун удахгүй үзэгчдэд хүрч Амгаа энэ удаа ямар дүр бүтээсэн нь тодорхой болох биз ээ. 

Н.АЗ