11.05

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ

Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллээс болж амиа алдах, эсвэл зодуур нүдүүрт өртөх зэрэг эрсдэлтэй байгаа олон хүнийг цагдаагийн газраас бүртгэлжүүлж эхэлсэн билээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан тохиолдол он гарсны дараа гурав бүртгэгджээ. 

Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст Улаанбаатар хотын цагдаагийн газраас Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран дүүргийн гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг болон өртөж болзошгүй иргэдтэй уулзаж, эрх зүйн болон сэтгэлзүйн зөвөлгөө өгсөн байна.