Тоть сэтгэл санаагаар маш эмзэг шувуу гэдгийг энэ түүх харуулж байна. Нинжин сэтгэлгүй нэг хүн тотьтой болжээ. Тэр энэ тотио Хобби гэж нэрлээд зугаацдаг болов. Харин уйдаад ирэхээрээ хөөрхий тотийг зүгээр л гаргаад хаячихжээ. "Tallgrass Parrot Sanctuary" байгууллагын аврагчид энэ тотийг хогийн савнаас олсон байна. Тамхины утаа нэвшсэн энэ тоть бараг өд сөдгүй болсон байжээ. Уг нь тоть өөрийгөө арчилж, биеэ цэвэрлэж байхдаа хэрэггүй өд сөдөө зулгааж хаядаг юм байна. Харин сэтгэл санаагаар унаж, гутарсан энэ тоть хүрч чадах газраа хамаг өд сөдөө өөрөө зулгаан хаясан гэж мэргэжилтнүүд тайлбарлав. Сайн санаат хүмүүс хөөрхий тотийг угааж арчлан, эрүүл мэндийн үзлэгт оруулаад хоолложээ. Шинэхэн жимс, гадилаар дайлсны дараа тотины нэрийг солив. Яагаад гэвэл нэг ч амьд амьтан хэн нэгний хобби байж болохгүй. Одоо түүнийг Хави гэж нэрлэдэг. Тэр аймшигт явдлаас хойш сар өнгөрчээ. Одоо Хави тотины бие сайжирч, эргэн тойрноо сонирхон судалдаг болж байгаа аж. Хави тотины өд сөд дахиж ургах эсэхийг хэн ч мэдэхгүй, үүнийг цаг хугацаа харуулах байх. Харин энэрэнгүй, нигүүлсэнгүй хүмүүс түүнийг дааруулахгүй гэж хэдэн дулаахан цамц бэлдэж байна.

