“Увертура” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва шинэ хүнээ өлгийдөн авчээ. Энэ талаар тус хамтлагийн дуучин Л.Ринченням өөрийн цахим хуудаснаа “Бид бүл нэмж Пүрэвдагва маань 3.6 кг хөөрхөн гүнжтэй боллоо. Та гуравтаа эрүүл энх, сайхан бүхнийг хүсье. Mонголын үрс маш олон болтугай” хэмээн бичсэн байна. Г.Пүрэвдагвын тухайд хамтлагийнхнаасаа хамгийн сүүлд аав болж байгаа бөгөөд түүний эхнэрийг Б.Хэрлэнчимэг гэдэг аж.
Н.АЗ