11.06

Ц.Мөнхбаяр суллагджээ

Өршөөлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан өчигдөр, өнөөдөртөө багтааж суллагдах ёстой 1700 хоригдол ялтан, сэжигтнийг нэгдсэн журмаар суллаж эхэлсэн байгаа билээ. 

Энэ удаагийн хуулийн хэрэгжилтээр хүн амь, хүчин, хар тамхи, авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэгтэй этгээдүүд хамрагдахгүйгээрээ ихээхэн онцлогтой юм. 

Тэгвэл төрийн эсрэг гэмт хэрэг өдөөж, турхирсан гэх шалтгаанаар шүүхээс хорих ял сонсож, улмаар ялаа эдлээд нэг жил гаруй болсон “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр өчигдөр суллагдаж, эрх чөлөөтэй болжээ. Түүнийг хорихоос гарахад ар гэрийнхэн нь болон холбооны гишүүд нь угтаж авсан байна. Тэрбээр Өвөрхангай аймгийн хорих ангиас суллагджээ.