Жорж Клуни, Амаль Аламуддин нар эхнэр, нөхөр болсноос хойш хэвлэлүүдээр хатагтай Клуни жирэмсэн болсон гэх мэдээлэл үе үе гарах болсон билээ. Гэвч тэдгээр нь нэг ч удаа нотлогдоогүй юм. Тэгвэл өчигдөр хосын албан ёсны төлөөлөгч 54 настай жүжигчин эрийг анх удаагаа аав болохоор бэлтгэж байгаа хэмээн мэдээлэв.
Түүний 37 настай эхнэр дөрвөн сартай жирэмсэн гэнэ. Клуни өмнө нь хэнтэй ч гэрлэж байгаагүй бөгөөд хамгийн атаархам гоонь эрд тооцогддог байсан билээ. Жүжигчин эр энэ баярт мэдээг сонсоод бүх зүйлд их хянамгай ханддаг болжээ. Мань хүн бие давхар эхнэрт нь чухам ямар хоол хүнс авчирч өгч байгааг өөрийн биеэр шалгадаг болсон байна.