Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаа, дэд захирал Ц.Амарсайхан нарын дөрвөн хүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутган Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс ял оноосон. Тодруулбал, Б.Бямбаад 5.6 жилийн хорих ял оноож, албан тушаал хаших эрхийг нь хоёр жилээр хассан байна. Мөн тус сургуулийн ерөнхий нягтлан бодогч Д.Янжмааг Б.Бямбаатай бүлэглэн сургуулийн хөрөнгөөс завшсан хэмээн үзэж 5.1 жилийн хорих ял оноосон байдаг. Харин тус сургуулийн дэд захирал асан Ц.Амарсайхан, Б.Болдбаатар нарыг хэрэгт оролцоогүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Тэгвэл Б.Бямбаа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд гомдол гаргасан байна. Гомдлыг маргааш тус шүүхэд хэлэлцэнэ.