11.06

Бибер Селенад одоо ч хайртай

Саяхан Канадын дуучин Жастин Бибер Billboard сэтгүүлийн шинэ дугаарт зургаа авахуулаад, дагалдуулж томоохон ярилцлага өгчээ. Түүндээ мань эр Селена Гомес, Кендалл Женнер, нүцгэн гэрэл зургуудтай холбоотой шуугианы талаар ярьсан аж. 

Дуучин залуу өөрийн найз бүсгүй асан Селена Гомест одоог хүртэл хайртай гэдгээ өгүүлэв. “Би түүний одоо байгаа байдлыг хараад ихэд бахархдаг. Чи хэн нэгэнд дэндүү хайртай бол тэрхүү хайр хэзээ ч унтардаггүй юм” гэж Бибер хэлжээ.