11.06

Маргаашнаас дамжин суулт үнэгүй болно

Нийтийн тээврийн дамжин суулт энэ сарын 7-ноос буюу маргаашнаас үнэгүй болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Тээврийн Газраас мэдээлэл хийлээ. Нийслэлийн Тээврийн Газрын орлогч дарга О.Түшиг энэ талаар "Улаанбаатар хотын Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой цогц асуудлаар 2015 оны аравдугаар сарын 22-ны НИТХ-ын ээлжит бус 6-р хурал болсон. 

Хурлаар Нийтийн тээврийн үйлчилгээний дамжин суултын хөнгөлөлтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд 2015 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн өглөөний 08:00 цагаас эхлэн албан ёсоор хэрэгжих эхлэх гэж байна. Дамжин суултын хөнгөлөлт нь зөвхөн “U money” картаар хөнгөлөгдөнө. Тиймээс иргэд та бүхэн "U money"  картаа авч сэлгэн суултдаа хөнгөлөлт эдлээрэй. Картаа уншуулан дамжин суултын хөнгөлөлт эдлэх тохиолдолд тусгай дуут дохио дуугарах ба энгийн, хүүхдийн, хөнгөлөлттэй зорчигчийн карт хамаарна" хэмээлээ.