11.06

“Заяу Тайж” нийгэмлэг суллагдсан ялтнуудыг нийгэмшүүлнэ

Хорихоос суллагдаж, наранд гарч байгаа ялтнуудын хувьд хаана очиж, ямар ажил эрхлэх вэ гэдэг нь асуудал болчихоод байна. Тухайлбал, хорих 401-р ангиас суллагдсан хоёр иргэн орох оронгүй байгаа бөгөөд тэднийг хоёр ТББ нэг нэгээр нь авъя гэдгээ хорих ангийн удирдлагуудад мэдэгджээ. Тухайбал, “Заяу Тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара гэгч эмэгтэй суллагдаж буй хоригдлуудыг нийгэмшүүлж, ажил орлоготой болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа гэнэ. 

Тэрбээр “Би өөрийнхөө хөрөнгөөр зургаан гэр барилаа. Одоо тус гэрүүддээ 30-40 хүн байрлуулж, хооллож ундална. Тэгээд суллагдаад гарсан хүмүүстэйгээ ярилцаж, юунд дуртай юу хийх хүсэл эрмэлзтэй байгааг нь лавлаж байгаад ажлын байранд зуучилна. Мөн урлаг, соёлын олон арга хэмжээ зохиохоос гадна сэтгэлзүйг нь эмчилнэ. Эднийгээ траншейны амьдралд оруулчихгүй, архины хамааралтай болгочихгүй сайн хүмүүжүүлж, нийгэмд хэрэгтэй хүмүүс болгоно оо” гэв.