“Авьяаслаг монголчууд” шоу монголчуудад их хүрч, үзэх сонирхдог хүмүүсийг оройд цэнхэр дэлгэцийнхээ өмнө уяж чаддаг болов. Шоуны шүүгч, хийлч Дээгийг ард түмэн үзэн ядахын дээдээр үзэн ядаж байна.
Түүнийг “амьдрал мэдэхгүй, амьдралаас хол тасарсан хүүхэн, хөгшин эрийн ивээлд багтсан онцгүй эмэгтэй” зэргээр элдэвлэн бичиж, эрээ цээргүй муулж, бүр түүнийг үзэн ядах групп хүртэл байгуулагдсан гэнэ.
Гэтэл шоунаас өгсөн дүр гэдгийг үзэгчид мэдэхгүй амьдрал дээр тийм эмэгтэй байдаг байх гэсэн ойлголтоор хандаад байгаа ажээ. Энэ мэтчилэн Дээгийг үзэн ядагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.