11.07

Мадонна хоёр сарын дотор 46 саяыг олжээ

Америкийн дуучин Мадонна ердөө хоёрхон сарын туршид Rebel Heart гэдэг аялан тоглолтоо хийж байгаа билээ. Энэ хугацаанд алдартан эмэгтэй 24 удаа тоглосноор нүсэр шоугаа 300 мянга гаруй хүнд хүргэжээ. Хэрэгт дуртай хүмүүс түүнийг энэ богинохон хугацаанд дансандаа 46 сая доллар хийж амжсан гэдгийг тооцоолон гаргав. 

Энэ удаа дуучин эмэгтэй 2008-2009 онд тогтоосон өөрийн хувийн дээд амжилтыг эвдэж чадах эсэхийг харах л үлдлээ. Тэгэхэд Мадонна Sticky & Sweet аялан тоглолтоороо 408 сая доллар олсон билээ. Тэр үед уг аялан тоглолт бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон цуврал шоунуудын жагсаалтад тавдугаар байрыг эзэлсэн юм. 

Харин энэ удаагийн аялан тоглолт нь Европ, Ази, Номхон далайн бүс нутагт хийгдээд ирэх жилийн гуравдугаар сарын 27-ны өдөр дуусгавар болох аж. -