Зохиолын дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясаар дархлагдсан хоёр дуучин хамтарч уран бүтээл хийх болоод багагүй хугацаа өнгөрчээ.
Тухайлбал, дуучин Л.Чулуунбаатар, Г.Эрдэнэтунгалаг хоёр хамтдаа “Зангаараа амраг”, “Дулаахан” зэрэг уран бүтээлийг дуулсан нь олны ташаалд ихэд хүрсэн бололтой. Энэ эрч урмаараа тэр хоёр дараагийн уран бүтээлээ онилжээ.
Тодруулбал, буриад дуу болох “Дангина”-г хамтран дуулж, дүрсжүүлэх их ажилдаа оржээ. Түүнчлэн хамтарсан цомгоо ч гаргахаар бэлтгэл ажлаа базааж эхэлсэн гэнэ шүү. Ард түмний сонсох дуртай олон сайхан дууг сэргээж, өөрчилж хамтарч дуулна гэдгээ ч дуучид амлажээ.