АТГ-аас өнгөрсөн сарын 15-ны дотор албан тушаалтан, төрийн алба хаагчдаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг нь авч дууссан. Энэ жил заасан хугацаандаа 38421 мэдүүлэг гаргагч улсын хэмжээнд бүртгүүлсэн бол нэг хүн хугацаа хожимдуулсан, нэг нь мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан байна.
Одоогоор мэдүүлгээ гаргаж өгсөн хүмүүсийн ХОМ-ийг нягталж, шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд эхнээсээ хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн асуудал гарч эхэлжээ. Тодруулбал хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн гурван албан тушаалтныг ажлаас нь халсан бол найман хүний цалинг гурав хүртэл сарын хугацаанд 30 хувиар бууруулах, хоёр албан тушаалтанд сануулга өгөөд байгаа гэнэ.