11.09

Жон Ленноны гитарыг 2.4 сая ам.доллараар худалджээ

Жон Леннон агсны хэрэглэж байсан акустик гитарыг дуудлага худалдаагаар 2.4 сая ам.доллараар арилжжээ. Гитарын үнэ хаялцуулах анхны үнэ 300 ам.доллар байсан аж. Жон Леннон агсан “J-160E Gibson” загварын гитараа Ливерпуль хотоос худалдан авсан гэнэ. Гэвч “Битлз” хамтлагийнхан 1963 онд Финсбери паркад болсон шинэ жилийн шоуны үеэр хөгжмөө хулгайд алдсан нь 50 жилийн дараа ийн олджээ. Жон Маккау гэгч уг гитарыг хуучин эд барааны дэлгүүрээс худалдан авч, сүүлд серийн дугаар болон царан дээрх зураас зэрэг бусад шинж тэмдгээр нь Жон Ленноны гитар мөн гэдгийг баталсан аж. Жон Леннон “Love Me Do”, “Please Please Me”, “ I Want to Hold Your Hand”, “From Me to You” зэрэг зохиомжийг энэ гитартайгаа бүтээсэн байна.