Сагсан бөмбөгийн нэрт тамирчин, спортын мастер Д.Даваахүүгийн нэрэмжит 19 хүртэлх насны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ. Энэ сарын 16 хүртэл үргэлжлэх U-19 залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд хот, аймаг, дүүрэг, клуб, их, дээд сургуулиудын эрэгтэй 18, эмэгтэй долоон баг оролцож буй. Тэмцээн “А” хэсгийн “Төв Ургац” -”Дорнод” багийн тоглолтоор эхэл сэн юм. Энэхүү тэмцээний нийт шагналын сан найман сая төгрөг аж.