Хэдэн сарын тэртээ Австралийн тэрбумтан Жэймс Пакер, Америкийн дуучин Мэрайя Кэри нар үерхэж эхэлсэн билээ. Тэд гэрлээд зогсохгүй хүүхэдтэй болохоор төлөвлөжээ.
Харин Жэймсын эзэмшилд байдаг Crown Perth зочид буудлын ажилтнууд Кэригээс залхаж орхисон гэнэ. Тансаг зочид буудлын эзэн Пакер тэнд хайртынх нь дуу хоолой байнга дуугарч байх ёстой гэж шийдсэн аж. Мэрайягийн хит болон төдийлөн алдаршаагүй дуунууд тэнд улиг болтлоо тавигдсан тул ажилтнууд нь залхсандаа ажлаас халагдах өргөдлөө өгнө хэмээн айлгах болжээ.
Өдөр, шөнөгүй Кэригийн дуу дуугарч байгаад зочид ч гомдоллох болов. Харин Пакер өөрийн шийдвэрийг өөрчлөх бодолгүй байгаа аж.