51 настай итали жүжигчин эмэгтэй супер туршуул Жэймс Бондын тухай өгүүлсэн кинонуудад тоглосон Бондын хамгийн хижээл настай найз бүсгүй билээ. Энэ талаараа Моника “Би Бондын найз бүсгүй биш, харин Бондын найз эмэгтэйн дүрийг бүтээсэн. Люсия бол хижээл насны эмэгтэй. Тэр нас өндөр болсон ч урьдын адил эмэгтэйлэг байгаа нь түүний гарт буй хөзөр билээ” гэж ярьсан аж.
Белуччи бүсгүй Жэймс Бонд шиг эр хүн энэ дэлхий дээр байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч зураг авалтын талбай дээр Дэниель Крэйгтэй тоглох нь түүнд ихэд таалагдсан гэдгийг ярив. “Дэниель бол амьдрал дээр ч тэр, дэлгэцэн дээр ч тэр жинхэнэ жентельмэн эр. Чи сайн мэдэхгүй хүнтэйгээ дотно хэсэгт тоглоход амаргүй байдаг. Гэтэл Крэйгтэй энэ хэсгийг бид их амархан хийсэн” гэж Белуччи сэтгэгдлээ хуваалцжээ.