11.10

Цасанд боогдсон иргэд эх орондоо ирэв

БНХАУ-д их хэмжээний цас орсны улмаас Бээжингээс Эрээн рүү явж байсан Монголын 180 гаруй иргэн Жин-Тэй хэмээх жижиг тосгоны ойролцоо цасанд боогдож саатаад байсан. Цасанд боогдсон  хурдны замыг өнгөрсөн амралтын өдөр нээжээ. Ингэснээр Бээжин-Эрээний чиглэлд зорчиж явсан таван автобус бүхий монгол иргэд эх орондоо иржээ.