11.11

Талын зам төслөө хэрэгжүүлэх үү, тал дээр ганцаараа үлдэх үү

Хамгийн өргөн уудам газар нутагтай, асар олон хүн амтай Евразийг тээврийн сүлжээгээр холбох санаачилгыг НҮБ анх гаргаж,  Евразийн дэд бүтцийн санаачилгад 28 орон нэгдэхэд Монгол Улс анхнаас нь оролцож гарын үсэг зурж байлаа. Уг нь НҮБ-ын энэхүү санаачилгыг хамгийн түрүүнд дэмжиж, хамгийн их ажил хэрэг болгож, хамгийн том ашиг олох боломжтой орнуудын нэг нь Монгол.

Учир нь Монгол улсын хувьд  Европ-Азийг холбох хамгийн товч зам. Өнөөдөр Хятадаас далайгаар Европт хүрэхэд 45 хоног зарцуулж байгаа бол  төмөр замаар Манжуураар дамжин 12 хоногт хүрнэ. Харин  монголоор дамжин Европ хүрэхэд ердөө 9 хоногт хүрэх тооцоог хийсэн  Хятадууд  энэхүү төслийг тун их  сонирхож байгаа.  ОХУ ч ялгаагүй. Байгалийн хий болон цахилгаан эрчим хүчээ хятад болон Азийн орнууд руу экспортлох том гарц хайж, дэлхий нийтээрээ Хятадын далайн торгоны замыг хуурай газрын торгоны замтай холбох энэхүү төслийг анхааралтай ажиглаж байна.