11.11

Дуучин Ө.Уянгагын шинэ хамтрагч

Чадварлаг хоолойгоороо гайхагддаг дуучин Ө.Уянга уран бүтээлийн шинэ хамтрагчтай болсон байна. Тодруулбал дуучин бүсгүй "Ньюанс" хамтлагийн дуучин Д.Дүйнхоржавтай хослон дуулахаар шийджээ.

 

Үүгээр ч зогсохгүй тэд ирэх сарын эхээр хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ гарсан байна. Хоолойгоороо хослохоор  шийдсэн  дуучид ари, романс, попера урсгалын сор болсон бүтээлүүдээс хүргэхээр зэхэж байгаа гэнэ.