АТГ-аас өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан. Түүнийг авилга авсан хэмээн буруутгаж, өдгөө урьдчилан хорих ангид саатуулаад байгаа.
Мөн Г.Шийлэгдамба удалгүй хорих ангиас захидал бичиж, өөрийгөө Эрүүл мэнд, спортын сайдын суудлаасаа огцруулж өгнө үү хэмээн, МАХН-ын нөхөд болон Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт хандсан.
Энэхүү хүсэлтийг нь Засгийн газар хүлээн авч, Монгол Улсын Ерөнхий сайдын Үүрэг хариуцуулах тухай 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 218 тоот захирамж гарсныг ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд өчигдөр Эрүүл мэнд, спортын яаманд ирж танилцуулсан байна.
Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт хариуцуулсан юм.
Энэ үеэр Ц.Оюунбаатар "ажлын цаг ашиглалт хүлээсэн үүргээ чанартай цаг хугацаанд нь биелүүлж ажиллахыг та бүгдээсээ шаардах болно" гэжээ.
Тэрээр Эрүүл мэнд, спортын яамны удирдалгууд болон харьяа эмнэлгүүдийн захирал, төвүүдийн дарга нартай уулзаж цаг үеийн тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж мэдээлэл авчээ.
Мөн яам харьяа байгууллагын удирдлагуудад хандан өдөр тумтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж, сахилга хариуцлага, дэг журмыг өндөр хэмжээнд хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон аж.
- See more at: http://www.unen.mn/content/56391.shtml?alias=politics#sthash.cSc3SbyI.dpuf