МУСТА Б.Амарсайхан Монголоос хамгийн анх Холливудад хөл тавьсан бөгөөд "Марко Поло" олон ангит кинонд Аригбөхийн дүрийг чадварлаг бүтээж, улмаар гадны найруулагчдыг монгол хүний авьяас чадварт анхаарлаа хандуулахад хүргэсэн. Тэгвэл жүжигчин залуугийн амжилтыг мялааж найз нь "том бэлэг" барьсан байна. Тэрбээр “Найз минь надад Марко Поло кинонд амжилттай тоглож, монгол жүжигчний нэрийг өндөрт өргөв хэмээн сэтгэлийн бэлэг барив. Ямар хурдан юм бэ, цаг хугацаа. Бид найзлаад хорин жил болчихож! Үй зайгүй найзалсан мөч бүхнээрээ бахархана, үерхэл нөхөрлөлийн үнэ цэнээрээ өөд болсон ч баярхана! Өгсөн урам тань өнөөдөр аз хийморийг минь сэргээв, өнө хожид үр удамд минь өвлөгдөж үргэлж бидний үнэнч нөхөрлөлийг сануулж байх болтугай” хэмээн сэтгэгдлэлээ илэрхийлсэн байна.
С.НАРАН