Сербийн хөлбөмбөгийн “Мачва” багт хүчин зүтгэх болсон Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөн эх орондоо ирж үндэсний шигшээ багтаа орж Зүүн Тиморын багтай тоглосон. Тэрбээр маргааш Сербийг зорих бөгөөд ирэх долоо хоногоос “Мачва” багтаа бэлтгэлд хамрагдаад тэмцээндээ тоглоод эхлэх аж. “Мачва” баг нь Сербийн нэгдүгээр лигийнхээ 16 багаас 12-13 дугаар байрт жагсаж байгаа. Саяхан солилцоо наймааны цонхоор лигийнхээ хоёрдугаар тойргоор хоёр гадаад тамирчин авсан. Нэг нь Нигерийн тамирчин, нөгөө нь А.Мөрөн юм. А.Мөрөнгийн хувьд Сербийн “Мачва” багтаа нэг жилийн гэрээ хийсэн бөгөөд лигийн нэгдүгээр тойрогт тоглохгүй хоёрдугаар тойргоос тоглох болзолтой аж.
С.НАРАН