“Aim4R” студиэр овоглосон бүжигчин Т.Саруултөгс цахим ертөнцийн найзууддаа зориулж бүжгийн онлайн сургалт явуулж эхэллээ. Сүүлийн үед хүүхэд залуус чөлөөт цагаараа бүжгээр хичээллэх болсон. Т.Саруултөгсийн хийж буй онлайн сургалт тэдэнд хичээл болох юм. Тэрбээр “Та бүхэн бүжгийн хичээлээ ухрааж үзээд, тайван сураарай. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа болон хөдөө, орон нутгийн залуустаа энэхүү бүжгийн хичээлээ зориулж байгаа юм шүү. Мөн миний заасан хөдөлгөөн, бүжгийг урлагийн үзлэг, уралдаан тэмцээн болон олон нийтийн газарт ч ашиглаж болно” хэмээн цахим хуудастаа бичжээ