03.25

Г.Алтаншагай лекц уншина

Монголын залуучуудын холбооноос “Залуу хүн” цуврал лекцийг зохион байгуулдаг. Цуврал лекцийн зочноор олны танил эрхмүүд оролцож залуустай санал бодлоо хуваалцдаг юм. Тэгвэл “Залуу хүн” цуврал лекцийн  дөрөв дэх дугаарт  МУСТА Г.Алтаншагай уригдсан байна. Г.Алтаншагайн хошин урлагт чамгүй хувь нэмэр оруулсан нэгэн. Түүнчлэн нэлээд олон дэлгэцийн бүтээлд хүч сориод амжсан чадварлаг жүжигчин энэ удаа илтгэгч болох нь ээ. Тэрбээр гуравдугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагт  “Өөрөө өөрийгөө ялан дийлж л амжилт олдог” гэсэн сэдвээр залуустай нээлттэй ярилцах юм байна.

С.НАРАН