11.13

Жүжигчин О.Дөлгөөний нөхрийн бахархал

Алдарт “Ромео & Жульетта” жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа амжилттай нээлээ. Эмэгтэй жүжигчин бүрийн нууцхан мөрөөдөл болсон Жульеттагийн дүрийг залуу уран бүтээлч О.Дөлгөөнд найруулагч Н.Наранбаатар олгосон билээ. Залуу жүжигчин ч энэ том боломжийг алдахгүй хэмээн дүрээ авсан цагаасаа О.Дөлгөөн биш Жульетта хэмээн өөрийгөө төсөөлж амьдрах болсон гэдгээ ч хэвлэлийнхэнд хэлээд амжсан. Гайхалтай авъяаслаг жүжигчин бүсгүй энэ үдэшийн жинхэнэ гүнж нь байсан бөгөөд түүний нөхөр цахим хуудаснаа эхнэрээрээ ийнхүү бахархсан тухайгаа бичжээ. Амьдралдаа анх удаа л өөрөөрөө бахархаж үзлээ... Ийм мундаг авьяастай, Ийм хөөрхөн охиныг эхнэрээ болгож авсандаа... Чамайг минь урлагийн бурхан Янжинлхам ивээг... Дэлхийд данстай жүжигчин эхнэртэй хөөөөөн би.