Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын дуучин, МУСТА Д.Осгонбаяр “Наран мандах нутаг” уран бүтээлийн бие даасан анхны тоглолтоо хийхээр болжээ. Түүний тоглолт энэ сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд болох аж. Дуучин бүсгүй тоглолтынхоо талаар “Миний анхны бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтод маань олон дуучид оролцоно. Ц.Чулуунцэцэг багш, дуурийн театрын дуучин Хүрэлбаатар, аймгийн театрын дуучин О.Батболд, Багануур дүүргийн залуу дуучин Алтанжаргал нар уран бүтээлээсээ хүргэнэ. Мөн гавьяат жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо ах маань хамтлагийнхантайгаа хүрэлцэн ирж шилдэг номероосоо үзэгчдэд бэлэг барих юм. Би багшийнхаа дуулсан “Дуунд уярах хорвоо” дууг нь хамтдаа дуулна” хэмээн ярьсан байна.
Г.ЗАЯА